ШУУРХАЙ: Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИД-д суудалгүй намын дарга нартай уулзаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх яг одоо парламентад суудалгүй нам, эвслийн дарга нартай уулзаж байна. Уулзалтад Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс гадна Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож, байр суурийг нь сонирхож байна. Парламентад суудалгүй намын дарга нарын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайдыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Түүнчлэн эдийн засгийн хүндрэл, гадаад өр төлбөр, иргэдийн амьдрал доройтож байгааг ч хөндөж байв. 

Тухайлбал, зарим намын дарга "Төрийн ордонд хулгайч байгааг зоригтойгоор сануулж, төрийн цэвэрлэх үйл хэргээ үргэлжлүүлээрэй. Бид дэмжих болно. Монгол Улсад 20-иод жил бугшсан идээ, бээрийг шахах шинэчлэлийг эхлүүлсэнд баярлалаа. Монголын ард түмэн таныг дэмжинэ, бид таны ард байх болно. Энэ бол хойшлуулашгүй ажиллагаа юм" хэмээн тодотгов. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн парламентад суудалгүй намын дарга нартай хийж буй уулзалт үргэлжилж байна. Удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл хүргэнэ.

Б.ЭРХЭС
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.131.238.150) 2018 оны 11 сарын 29

Хүрэлсүхийн энэ үйлдлийг ТУНГАЛАГ ТАМИР киноны ХОНГОРДОХ гэнэ

0  |  0
Tatsaa(103.229.122.93) 2018 оны 11 сарын 28

Zob gej bodoj bna eronkhii saidiig tsag yamagt demji e

0  |  0
Top