У.Хүрэлсүх: Хуулийн байгууллага нь улс төрийн нам шиг ажилладаг болсон байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар яг одоо Төрийн ордонд парламентад суудалгүй нам, эвслийн дарга нарыг хүлээн авч уулзаж, тэдний байр суурийг сонсож байна.

Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Би МАН-ын дарга, бас Ерөнхий сайд. Бид ард түмний язгуур эрх ашгийн төлөө ажиллах үүрэгтэй. Одоо өөрчлөх, шинэчлэх цаг нь болсон. Засгийн газрын хувь заяа шийдэгдээгүй байна. Ард түмэн минь эхлүүлсэн ажлаа гүйцээгээсэй л гэж хүсч байгаа болохоос Засгийн газраа унагах бодолтой хүн цөөхөн байгаа байх гэж бодож байна. Тэрний минь илрэл бол та бүхэн сэтгэл нийлж надтай уулзаж байга байх гэж бодож байна. Бид түүхэн цаг үед уулзаж байна.

Та бүхний тавьж байгаа хүсэлт, шаардлагатай санал нэг байна. Үндсэн хуулийг өөрчлөх ёстой. Тодорхой, тодорхой заалтыг нь өөрчлөх ёстой. Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хөндөж байна. Сонгуулийн тухай хууль байна. Энэ бүх хуулийг өөрчилж, орчин цагийн улс төрийн намуудыг бий болгох шаардлагатай байна. Ардчилсан нийгмийн амин сүнс бол зөвшилцөл. Дээр нь ард түмнийхээ санаа бодлыг сонсох шаардлагатай. Хүн бүрийн дуу хоолой хүрсэн байх ёстой, хоорондоо ярилцах ёстой. Ингэж байж Үндсэн хуулий өөрчлөх хэрэгтэй юм" хэмээн онцоллоо.

Түүнчлэн "Би намын дарга, Ерөнхий сайдын хувьд хоёр зүйлийг дэвшүүлсэн. Шударга ёсыг тогтоож, унаж байгаа эдийн засгийг сэргээх гэсэн хоёр зүйлийг чухалчилж ажиллаж байна. Иргэд шударга нийгэмд амьдрахыг хүсч байна.  Би өчигдөр Төрийн ордонд хулгайч нар сууж байна гэж хэлсэн. Та бүхний яриад байдаг 30 гэр бүл чинь байна. Хуулийн байгууллага нь улс төрийн нам шиг ажилладаг болсон байна. Энэ ч утгаараа цөөн хэдэн улстөрчийн гар хөл болж ажилладаг. Үүнээс болж ард иргэд бухимдаж, уурлаж байна" гэв. Уулзалт үргэлжилж байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.219.172) 2018 оны 11 сарын 29

Erunhii said ni uuruu haana l ochino nam l yariad baih yum bna shuu dee

0  |  0
zochin(66.181.186.19) 2018 оны 11 сарын 29

unen shuu, irged mini gemt hereg zurchiluus hol yav, tegehgui bol naad murdugch, prokuror, umguulugch nar chin eniigee uursdiin biznes geed bodchihson, temeen deer yamaanii garz gedeg shig l muljij baina

0  |  0
болд(66.181.180.233) 2018 оны 11 сарын 28

хулгайч, шаа гэх мэтийн зохисгүй, бүдүүлэг гудамжны үг хэллэгийг хэлэх орон зай, цаг хугацаагаа мэдэрч, хэзээ хэнийг шанаадхаа хэнээр ч заалгахааргүй улс төрч байхын зэрэгцээ хажууд чинь наалдсан хачиг, хувалзнуудаасаа хурдан бөгөөд зоригтой салж чадвал ард түмэн үнэлгээгээ өгч, дүнг чинь тавина шүү дээ

0  |  0
tseegii(202.179.31.77) 2018 оны 11 сарын 28

goy yrisanu ugui yu

0  |  0
Иргэн(202.9.43.61) 2018 оны 11 сарын 28

Хүрэлсүхийн зоримог үйлдлийг дэмжиж байна. Төр, нийгмийг хулгайч, луйварчдас цэвэрлэх ёстой. Хойшлуулж болохгүй ажил. Жирийн иргэд маш ихээр дэмжиж байгаа. Аргагүй шүү дээ. Аягатай хоолноос хууль бусаар хумслаад байхад.

0  |  0
Иргэн(202.126.89.179) 2018 оны 11 сарын 28

Хүрэлсүхийн хууль бус үйлдлийг илчлэхээр хууль хяналтын бмйгууллага намын болчихдог гэдгийг ойлгохгүй байна?! Яс юмандээр энэ ЖДҮ-ийн зээл гээд байгаа юм чинь зохион байгуулалттай онц ноцтой гэмт үйлдэл байналээшдээ? Ард түмэн шудрага шийд гээд, Хүрэлсүх өөрөө шудрага ажиллана гээд хашгираад байгаа биздээ?! Одоь дуугүй л ажлыг нь хийлгэлдээ!”

0  |  0
Зочин(103.26.194.250) 2018 оны 11 сарын 28

Хүрэлсүх шударга ёсыг тогтоох эрмэлзэлтэй бол офшор Цогтбаатарыг сайдаас яагаад чөлөөлөхгүй байнаа.

0  |  0
Top