АТГ-аас ЖДҮ-тэй холбоотой асуудлаар гишүүдэд мэдээлэл өгнө

Автор | Zindaa.mn
2018 оны 11 сарын 28

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжлүүлэх сангаас өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж, их хэмжээний зээл авсан хэрэгт гишүүд, сайд нар нэр холбогдоод байгаа билээ. Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас тэдгээр гишүүд, сайд нарт хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм.

Энэ асуудлаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанд АТГ-ын Мөрдөн шалтгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог мэдээлэл хийхээр болжээ.

Тэрбээр байнгын хорооны гишүүдэд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай холбоотой хэргийн шалгалтын ажиллагаа ямар шатандаа яваа талаарх мэдээллийг өгөх юм. Харин Байнгын хорооны гишүүдийн ирц бүрдээгүй тул хараахан хуралдаан эхлээгүй байна.

Б.ЭРХЭС

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Секи(182.160.38.52) 2025 оны 03 сарын 13

Хаалттай хийх юм бол мэдээлэл хийж яадгийн хэдхэн хүний эрх ашигт нийцүүлж тэр тэрийг шалгаж байгаа гэнэ хэсэг хугацааны дараа холбогдолгүй гэх үү.прокурор нь арай дээр мэдээлэл хийх байх.

1  |  0
ард(66.181.160.41) 2025 оны 03 сарын 13

хулгай .луйвраа нуух болохоороол хаалтайгэж ард олнолс юуший нь нуудаг бна.

1  |  0
Tsaysaa(103.229.122.93) 2025 оны 03 сарын 13

Yug ni nuutsaldag yum il tod bailgah heregtei

1  |  0
Top