Он гарснаас хойш улсын хэмжээнд мөс цөмөрсөн 13 удаагийн тохиолдол гарч, ослын улмаас 7 хүн амь насаа алджээ. Энэ бол 2018 оны арванхоёрдугаар сарын 03-ны өдрийн байдлаарх мэдээлэл юм.
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр арванхоёрдугаар сарын эхний долоо хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд нимгэн мөсөн бүрхүүл тогтсон байна. Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй, цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
teneg yum uu haisaa yum be?mesen deegyyr byy yab!!!geseer baital eersdeen ochood ynaj yheed baidag?....