ӨВӨРХАНГАЙ: Шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

 Өвөрхангай аймгийн шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Аймгийн 15 сумаас шалгарсан 40 эрэгтэй, 16 эмэгтэй шатарчин өрсөлдсөн юм. 

Тэмцээнийг Арвайхээр сумын иргэн М.Баатар, Баруунбаян-Улаан сумын иргэн Г.Батчимэг, Баруунбаян-Улаан сумын иргэн Э.Наранхүү нар тэмцээнийг тэргүүллээ. Эхний гурван байрт орсон дээрх тамирчид улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй боллоо.

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсан өдрийг  тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд УИХ-ын даргын ивээл дор шатар сонирхогчдын аварга шалгаруулах тэмцээнийг сум, аймаг, улсын хэмжээнд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 6 дахь жилдээ зохион байгуулагджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top