ХӨВСГӨЛ: Зургаан настай Л.Батжаргал охин Дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 11

Хөвсгөл аймгийн "Далай ван" сургуулийн 1-р ангийн сурагч, 6 настай Лхагвадэмбэрэлийн Батжаргал Малайз улсын Куала Лампур хотод энэ сарын 9, 10-нд болсон Дэлхийн цээж тооллын 23 дахь удаагийн тэмцээнд түрүүлж, Дэлхийн аварга боллоо.

Тус тэмцээнд 40 орны 3000 хүүхэд өрсөлдсөн байна. Мөн тэмцээнд оролцсон, Хөвсгөл аймгийн “Нутгийн аваргууд” сургуулийн 6-р ангийн сурагч А.Саруулням дэд аварга, "Эрдмийн далай" сургуулийн сурагч Г.Жамьянмядаг гүнзгий түвшинд 2 дахь жилдээ оролцож, мөнгөн цом хүртжээ.

Өнгөрсөн онд тус аймгаас найман сурагч тус тэмцээнд оролцож, Г.Жамбалдорж анхны Дэлхийн аварга болж байсан бол энэ жил хоёр дахь аварга төрсөн нь энэ юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(66.181.168.8) 2018 оны 12 сарын 11

bayar hurgeyee

0  |  0
Top