СҮХБААТАР: Усан бассейн, чийрэгжүүлэлтийн төв ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 12

 Сүхбаатар аймгийн төвд олон улсын стандарт бүхий 25 метрийн урттай, 15 метрийн өргөнтэй, зургаан эгнээ замтай, 200 үзэгчийн суудалтай усан бассейн баригдаж байгаа юм. Барилгыг энэ ондоо багтаан хүлээлгэн өгч, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байгаа ажээ.

Энэхүү усан бассейн нь зүүн бүс болон орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсрол, чийрэгжүүлэлтийн үйлчилгээг цогцоор нь шийдсэн томоохон бүтээн байгуулалт болж байгаа юм. Уг усан бассейныг 3,8 тэрбум төгрөгөөр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Сайн констракшн” ХХК, “Жи Эм Эн” ХХК-иуд гурван жилийн хугацаатай гүйцэтгэж байгаа ажээ.

Усан бассейн болон чийрэгжүүлэлтийн төвд шаардлагатай тоног төхөөрөмж болон бусад хэрэгслүүдийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймаг буцалтгүй тусламжаар өгч байгаа юм. Усан бассейн болон чийрэгжүүлэлтийн төвд ажиллах мэргэжлийн багш нар болон нарийн мэргэжлийн засварчид бэлтгэсэн байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.177.74) 2018 оны 12 сарын 12

SHUMBAJ BAIGAAM SHIG MEDREMJ TORUULDEG AKVARIUM

0  |  0
Top