“Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхэд, багачуудын хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр хотод “Хүүхдийн ордон” баригдаж байгаа билээ. Нийт 2500 м/кв талбай бүхий гурван давхар барилга нь кино театр, урлаг заал, уран зургийн, бүжгийн, хөгжмийн, дууны дугуйлан хичээллэх боломжтой өрөө тасалгаанаас бүрдэх төдийгүй хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой болно.
Аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарлаж, аймгийн нийт хөрөнгө оруулалтын 80 орчим хувийг хүүхдийн хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд зориулахаар төлөвлөн хэрэгжүүлж байна. Тус ордонд хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх бүхий л төрлийн дугуйлан, секц хичээллэнэ. Мөн тэдний хамгааллыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх төрийн байгууллагын нэгж хүүхдүүдийнхээ дэргэд ажиллах юм. “Хүүхдийн ордон” энэ сарын 22-ны өдөр ашиглалтад орно.
Сэтгэгдэл ( 0 )