Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр ЭМЯ, ЗТХЯ хамтран Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хад суурьшлын бүсэд амьдарч буй иргэд, Гашуун сухайтын авто замаар нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа ажээ. Энэ сарын 16-аас эхлэн 7 хоногийн хугацаатай эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээг зохион байгуулж байгаа юм.
Иргэдэд зүрх судас, бөөр, элэг, мэс засал, мэдрэл, нүд, чих хамар хоолой, шүд, эрүү нүүрний мэс засал, халдварт өвчин судлал, сүрьеэ, эмэгтэйчүүд, сэтгэл засал, гэмтэл, ДОХ, БЗДХ гэсэн олон төрлийн эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлж байна.
Мөн цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ, наацын шинжилгээ гэсэн лабораторийн шинжилгээнүүдийг хийж буй юм. Нийт 46 хүний бүрэлдэхүүнтэй баг Цагаан хад суурьшлын бүсэд ажиллаж байна.
ZINDAA.MN
Т.Амараа
Сэтгэгдэл ( 0 )