Монголын үндэсний сурын холбооноос 2018 оны шилдгүүдээ шалгарууллаа. Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга, Сурын холбооны тэргүүн Ц.Отгонбаяр даргатай Үндэсний сурын холбоо 2 дахь жилдээ "Шилдэг холбоо"-гоор, Баянхонгор аймгийн ЗДТГазар "Шилдэг дэмжигч байгууллага"-аар, Аймгийн Үндэсний сурын "Цэц мэргэн" клубын багш дасгалжуулагч Б.Мөнх-Эрдэнэ "Оны шилдэг өсвөрийн дасгалжуулагч"-аар тус тус шалгарчээ.
Аймгийн Сурын холбоо нь 2018 онд Үндэсний спортын 6-р их наадмын багийн харваанд мөнгөн медаль, Монгол улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Амартүвшин цуваа харваанд 2 дугаар байр, Өсвөрийн харваач хүүхдүүд Улсын болон Бүсийн тэмцээнээс нийт 20 медаль авсан амжилтыг тус тус үзүүлээд байгаа юм.
Мөн тус холбооноос Заг-Байдрагийн Хүрэн Бэлчир-2018 "МОНГОЛ ТУУРГАТНЫ ХАРВУУЛ ИХ НААДАМ"-ыг амжилттай зохион байгуулж Үндэсний сурын талбайдаа 135 сая төгрөгийн өргөтгөл бүтээн байгуулалтын шинж чанартай томоохон ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа юм. Иймд Монголын Үндэсний сурын холбооноос Баянхонгор аймгийн Сурын холбоог өндрөөр үнэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )