2018 онд Дундговь аймгийн нутгаар аялсан жуулчдын тоо өнгөрсөн онтой харьцуулахад 6000 гаруй хүнээр нэмэгджээ. Энэ онд тус аймгийн нутагт нийтдээ 14815 гадаадын жуулчин, 4725 дотоодын жуулчин саатсан байна. Өмнөх онуудтай харьцуулахад гадаадын болон дотоодын жуулчдын тоо жил бүр нэмэгдсэн үзүүлэлттэй гарчээ. Тухайлбал 2012 онд 3266 гадаадын жуулчин, дотоодын 1178 жуулчин ирж байсан бол энэ тоо жил бүр өссөөр 2018 онд 19540 болсон байна. 2018 онд зохион байгуулагдсан "Ай Ти Эм” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд тус аймгийн жуулчны 7 бааз, 1 амралтын газар оролцож, үйл ажиллагаагаа сурталчилсны дүнд аялал жуулчлалын 100 гаруй компанитай гэрээ байгуулсан байдаг.
Мөн аймгийн Байгаль орчин, Аялал жуулчлалын газраас жуулчдад зориулсан газрын зургийг хэвлүүлэн тараасан нь жуулчдын талархлыг хүлээсэн ажээ. Дундговь аймагт Цагаан суварга, Их, Бага газрын чулуу, Онгийн хийд, Сүм хөх бүрд, Өөш манхан гээд байгалийн үзэсгэлэнт газруудыг түшиглэсэн 10 гаруй жуулчны бааз, амралтын газрууд үйл ажиллагаагаа тогтвортой явуулж байна.
Сэтгэгдэл ( 2 )
tsol uzexgej l irex baix
Монголд гадаадынханд үзэх юм бараг л алга даа. Тэр тусмаа Дундговьд бүр ч алга гэжхэлж болно