ДОРНОД: Дашбалбар сумаас ГАЗРЫН ГҮН ДЭХ агуй олджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 21

Дорнод аймгийн Дашбалбар сумын төвөөс 50 км-ын зайтай байрлах Унамхай модод гэх газраас 15 давхар байшинтай тэнцэхүйц гүнтэй, дороо цэнгэг тогтоол устай агуй олджээ. Нутгийн иргэд газрын доорх энэхүү агуйг анх олж мэдсэн бөгөөд Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга аймгийн удирдлагуудад мэдэгдсэн байна.  Зүүн бүсийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга Ц.Отгонхүүгээр ахлуулсан 11 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өчигдөр /2018.12.20/ газар дээр нь ажиллажээ. Ажлын хэсэгт Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга,  аймгийн Боловсрол, соёлын урлагийн газар, Онцгой байдлын газар, Байгаль, аялал жуулчлалын газар болон аймгийн музейн төлөөлөл, Дорнод аймгийн "Шинэ суваг" телевизийн сэтгүүлч, зураглаачид багтсан байна. Ингээд агуйд анх аймгийн Онцгой байдлын газрынхан орж, үзлэг шинжилгээ хийжээ.

Зүүн бүсийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн дарга, Ажлын хэсгийн ахлагч Ц.Отгонхүү "Шинэ суваг" телевизийн сэтгүүлчид ярилцлага өгөхдөө  “Хүн ороход маш хэцүү, нэлээд чулуулагтай. Хоёр хэсэгт гэрийн хэмжээтэй тойргийн радиустай агуу байна. Аймгаас ирсэн музейн болон Боловсрол, соёл урлагийн газар, Байгаль, аялал жуулчлалын газрын мэргэжилтнүүд агуй руу орж үзлээ. Мөн сумын удирдлагууд өөрсдөө ирж харлаа. Цаашид энэ байгалийн өвөрмөц газрыг хамгаалалтад авах шаардлагатай гэдэг дээр ажлын хэсгийнхэн эхний байдлаар нэгдсэн ойлголтод хүрлээ” гэж ярив.

Харин Дашбалбар сумын Засаг дарга Б.Баттулга “Байгалийн өвөрмөц тогтоцыг судлах ёстой юм байна гэж үзээд, аймгийн Засаг даргын орлогчид мэдэгдсэн. Онцгой байдлын газар руу мэдээлэл хүргүүлсэн. Аймгийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч, ажлын хэсэг гарган, газар дээр нь ажиллалаа. Цаашид хамгаалалтад авч, мэргэжлийн хүмүүс нарийвчлан судлах шаардлагатай байгаа" гэлээ.

Нарийвчилсан геофизикийн шинжилгээ хийлгэх шаардлагатайг ажлын хэсгийнхэн онцолж байна. Байгалийн зүй тогтол, усны найрлагыг мэргэжлийн байгууллагад шинжлүүлэх санал гаргажээ.

Агуй нь жонштой төстэй чулуулаг ихтэй, байгалийн өвөрмөц тогтоцтой байсан гэдгийг дээрх хүмүүс хэлж байгаа бөгөөд агуй дотроос тарваганы яс олдсон байна.

"ШИНЭ СУВАГ" телевизийн бэлтгэсэн МЭДЭЭЛЛИЙГ ҮЗЭХ

Сэтгэгдэл ( 23 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(99.203.143.212) 2018 оны 12 сарын 25

Ninja nariin hiisen ajil baikhoo.sain uhajee

0  |  0
sss(202.179.31.71) 2018 оны 12 сарын 21

Ene aguin tuhai medeelel 2001 ond delhii medeelj bsn bn StartWeeklyJob.com/?userid=86225

0  |  0
23(202.179.31.71) 2018 оны 12 сарын 21

Ene aguin tuhai medeelel 2001 ond delhii medeelj bsn bn StartWeeklyJob.com/?userid=86225

0  |  0
gansuhk(66.181.182.118) 2018 оны 12 сарын 21

deer n neg yum barij shovoilgood agui sonirhogchidod sonirhuulaad johon money olchihoor yum bn

0  |  0
Zochin(202.126.88.45) 2018 оны 12 сарын 21

Ninja nar sn uhaj bn shu

0  |  0
zochin(185.39.141.155) 2018 оны 12 сарын 21

altiig ni avchihsan uhsan nvh yum bishvv.

0  |  0
Zochin(112.72.11.118) 2018 оны 12 сарын 21

Nuguu shunaltai nomtoibayar awchih vii dee

сувд(103.14.36.6) 2018 оны 12 сарын 21

Агуйн нэрийг анх олсон малчны нэрээр нэрлэх саналтай байна.Сайн судлах хэрэгтэй.

0  |  0
Erd(59.153.112.151) 2018 оны 12 сарын 21

Yun surtei yum be delhiid baihgui yum olson yumuu

0  |  0
Bat(66.181.186.103) 2018 оны 12 сарын 21

Yun arui ninjaa nar uhaa biz

0  |  0
О.цэндсүрэн (218.51.174.120) 2018 оны 12 сарын 21

СОНИРХОЛТОЙ ГОЁ МЭДЭЭ байлаа БАЯРЛАЛАА

0  |  0
Top