Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод “Хүүхдийн ордон” баригдаж байгаа билээ. "Хүүхдийн ордон"-ы нээлтийг маргааш хийх юм байна. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхэд, багачуудын хөгжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, улсын төсвийн 2.0 тэрбум төгрөгийн санхүүжилтээр Арвайхээр хотод “Хүүхдийн ордон” барьжээ. Нийт 2500 м/кв талбай бүхий гурван давхар барилга нь кино театр, урлаг заал, уран зургийн, бүжгийн, хөгжмийн, дууны дугуйлан хичээллэх боломжтой өрөө тасалгаанаас бүрдэх төдийгүй хүүхэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, өөрийгөө хөгжүүлэх бүрэн боломжтой юм.
Тус ордонд хүүхдүүдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх бүхий л төрлийн дугуйлан, секц хичээллэнэ. Мөн тэдний хамгааллыг сайжруулах, оролцоог нэмэгдүүлэх, тулгамдсан асуудлыг нь сонсож, шийдвэрлэх төрийн байгууллагын нэгж хүүхдүүдийнхээ дэргэд ажиллах аж.
ZINDAA.MN
Т.Амараа
Сэтгэгдэл ( 1 )
Өвөрхангай аймгын засаг дарга,гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын хамт олонд амжилт хүсье