ӨВӨРХАНГАЙ: Төрийн албан хаагчид гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр номын дуу сонсов

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 24
   Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын төрийн албан хаагчид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр номын дуу сонссон байна. Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, Арвайхээр сумын ерөнхий боловсролын дөрвөн сургууль, “Азза” ТӨХК, Нийгмийн даатгалын хэлтэс, Эрдэнэт Булганы Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэрэг албан байгууллагуудын  нийт 408 ажилтан, албан хаагчид сургалтад хамрагдлаа.
   Сургалтаар Прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар, “Зөрчлийн тухай хууль”, “Эрүүгийн хууль“, “2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн “Замын хөдөлгөөний дүрэм”-ийн хэрэгжилтийн талаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас мэдээлэл, яриа таниулга хийсэн байна. Сургалтыг Өвөрхангай аймгийн Прокурорын газар зохион байгуулжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top