Аймгийн Хууль эрх зүйн хэлтсээс зохион байгуулсан “Хууль дээдэлье” аяны хүрээнд орон нутгийн хөгжилд хүүхдийн оролцоо зөвлөгөөнийг зохион байгуулсан. Зөвлөгөөний хүрээнд аймаг орон нутгийн хөгжилд хүүхдүүд хэрхэн оролцох, хүүхдийн хөгжил төлөвшилд эцэг эхийн нөлөөлөл, ухаалаг утасны соёлтой хэрэглээг бий болгох нь сэдвүүдийн хүрээнд Баянхонгор сумын зургаан сургууль, эцэг эх, хүүхдүүд хамтарсан ажил арга хэмжээг зохион байгуулсан байна.
Эдгээр үйл ажиллагаанаас "Эрдэнэмандал" ахлах сургууль хичээлийн цагаар утас ашиглахгүй байх уриалгыг дэвшүүлж, анги танхим бүртээ гарын доорх материалыг ашиглан, утас хадгалах хайрцаг хийн байршуулж, улмаар гар утсаа түүнд хийж хэвшсэн нь хичээл, сурлагын чанар үзүүлэлтэд эерэгээр нөлөөлж эхэлжээ.
Иймээс Ц.Энхтөр захиралтай тус сургуулийг ухаалаг утасны зөв зохистой хэрэглээг орчин нөхцөлдөө бий болгож чадсан гэж Хууль эрх зүйн хэлтэсээс дүгнэж шилдэг сургуулиар шалгаруулжээ. Шагналыг өчигдөр аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон удирдлагуудын шуурхай хурал дээр гардуулж, тус хамт олонд өндөр амжилт хүслээ.
Сэтгэгдэл ( 0 )