Дорноговь аймгийн Т.Энхтүвшин даргатай Монгол Ардын Намын хороо Шинэ жилийн баярыг зугаа цэнгэл бус ажил хэрэгч байдлаар тэмдэглэхээр шийджээ. Тиймээс сум сумдын МАН-ын үүрт очиж өнгөрч буй 2018 оны ажил байдлаа танилцуулж, айсуй 2019 оны ажлаа төлөвлөх зэргээр аймгийнхаа 13 сумыг тойрч яваа аж.
Ингэхдээ Шинэ жилийн баярыг хамтатган тэмдэглэж, оны шилдгүүдийг тодруулсан байна. Харин аймгийн төвд нийт хороодод ажлаа тайлагнаж, айсуй оны ажлынхаа төлөвлөгөөг танилцуулсан бөгөөд Дорноговь аймаг дахь төрөлжсөн Асрамжийн газрын буурлууд, ажилтан алба хаагч нарт өвлийн өвгөнтэй хүрэлцэн очиж бэлэг гардуулжээ.
С.УУГАНБАЯР
Сэтгэгдэл ( 1 )
Aimag, sumaaraa hotod arhiddag naad baliar yumaa boliochee. Yamar gadaadad tsagaachilj bga bish ta nar. Tiim ih nutag usaa geed bgaa bol nutagtaa amidarch oron nutgaa hugjuuleechee.