ДУНДГОВЬ: Г.Мянганбаяр ой тогтоолтын Олон улсын мастер боллоо

Автор | Zindaa.mn
2018 оны 12 сарын 27

  Дундговь аймгийн уугуул Гантулгын Мянганбаяр ой тогтоолтын Олон улсын мастер (International Master) цолтой эх орондоо ирлээ. Ой тогтоолтын 27 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, багаараа нийт 18 медаль хүртэж, багийн нийлбэр дүнгээр БНХАУ болон БНАСАУ-ын дараа гуравдугаар байрт эрэмбэлэгдэж Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулсан Монголын Оюун Ухааны Академийн тамирчид эх орондоо ирлээ.

Түүнчлэн Ой тогтоолтын спортын Их Мастер (Grand Master)-ийн болзлыг Б.Лхагвадорж, М.Уянга, Олон Улсын Мастер (International Master)-ийн болзлыг Г.Мянганбаяр, У.Солонго, А.Одмаа, Т.Тэнүүн, Э.Мишээл, Г.Солонго, Т.Үжин нар тус тус хангаж Дэлхийн холбооны шинэхэн мастерууд боллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top