Хэнтий аймгийн ЗДТГ, Засаг даргын дэргэдэх газар, хэлтсийн дарга удирдлагууд оролцсон удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Хурлын үеэр хөнгөн атлетикийн спортын мастер, Хэрлэн сумын ахмад тамирчин Ч.Хэрлэнчимэг Польш улсад болох хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцохоор болсон тухай мэдээллийг аймгийн ИТХ-аас удирдах ажилтнуудад танилцууллаа. Ч.Хэрлэнчимэг нь сүүлийн жилүүдэд улс, тив, дэлхийн хэмжээнд өндөр амжилт гаргаж байгаа Хэнтий нутгийн нэрийн хуудас болсон тамирчин юм.
Тэрбээр 2017 онд БНХАУ-ын Шанхай хотноо зохион байгуулагдсан Азийн ахмад мастеруудын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс эх орондоо гурван хүрэл медаль авчирсан бол өнгөрсөн жил Малайз хотод болсон Азийн анхдугаар наадамд 3 алт, нэг мөнгөн медаль хүртэж дэлхийн аваргад шалгаруулах тэмцээнд орох эрхээ авчээ. Гэтэл Ч.Хэрлэнчимэгт Хэнтий аймгаа төлөөлж, Монгол улсаа төлөөлж ДАШТ-нд оролцоход 5 сая төгрөг шаардлагатай болжээ. Тиймээс төрийн байгууллагын удирдах ажилтнууд түүнд тусламжийн гараа сунгаж, дэлхийн аварга болохын ерөөл өргөж, 3 сая гаруй төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Сэтгэгдэл ( 0 )