Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт 92 хүүхэд, эрчимт эмчилгээний тасагт 9, нийт 101 хүүхэд эмчлүүлж байна. Өнгөрсөн долоо хоногийн түвшинд байгаа бөгөөд ажлын бус цагаар хүүхдийн амбулаторид үзүүлж байгаа хүүхдүүд энэ долоо хоногоос 30-35 хүүхдээр буурсан нь Өрхийн эрүүл мэндийн төвүүд илүү цагаар ажиллаж гэрийн үйлчилгээ, эргэлтийг идэвхжүүлсэнтэй холбоотой гэнэ.
“Эмнэлгээс гарсан 102 хүүхдийг эргэн, мэдээллээр хангаж зөвлөгөө өгч гэрийн хяналтад шилжүүлсэн байна. Тус аймагт 52 дугаар долоо хоногт нийт 5931 хүн үйлчлүүлсний 860 нь томуу, томуу төст өвчинтэй нь оношлогдсон байна. Дэлгэрмөрөн, Далай-Элбэрэлт, Гурван гал ӨЭМТ, Энэрэл, Энх-Үйлс өрхийн эрүүл мэндийн төвүүд, Алаг-Эрдэнэ, Бүрэнтогтох, Галт, Рашаант, Ренчинлхүмбэ, Жаргалант, Тариалан, Түнэл, Цагаан-Уул, Ханх, Цэцэрлэг, Чандмань-Өндөр, Цагааннуур сум буюу нийт Эрүүл мэндийн байгууллагуудын 64,2 хувьд нь томуу, томуу төст өвчин амбулаторийн нийт үзлэгт 10 хувиас дээш хувьтай байна” гэдгийг Эрүүл мэндийн газрын халдвар судлал хариуцсан мэргэжилтэн Д.Өлзийсайхан мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )