"Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас 2018 оныг "Үйлчилгээний чанарыг сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан 2018 онд Дорнод аймгийн Чойбалсан хотоос БНХАУ-ын Манжуур хотын чиглэлд нийтийн зорчигч тээврийн шугам тасалдаад байсныг нээж байсан бол шинэ оны эхэнд Дорнод аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сум хүртэл нийтийн зорчигч тээвэрлэх албан ёсны шугамын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэхүү зорчигч тээврийн шугам нээгдсэнээр хулгайн тээвэрлэлт үгүй болж иргэд аюулгүй, найдвартай автобусаар баталгаат замаар зорчиж зорьсон газартаа хүрэх боломж бүрдэж байна.
Нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат, аймгийн Автотээврийн төвийн дарга Ц.Мөнхтөр нар оролцлоо. Өмнө нь Дорнод аймгаас Замын-Үүдийг зорих зорчигчид Улаанбаатар хотоор дамждаг байсан бол өнөөдрөөс эхлэн Чойбалсан – Замын үүд чиглэлд нийт 800 гаруй км-ын замын маршруттай албан ёсны баталгаат замтай болж "Дорнын тэнхлэг” ХХК том оврын автобусаар үйлчилж эхэллээ.
ЗОРЧИХ ХУВААРЬ:
Дорнод аймгийн авто тээврийн төвөөс
Зорчих тасалбарын үнэ
Зорчих тасалбарыг онлайнаар болон аймгийн авто тээврийн төвийн буудал дахь билетийн кассаар тус тус худалдана. Тасалбараа урьдчилаад 30 хоногийн өмнө ч бичүүлэх боломжтой юм байна.
Сэтгэгдэл ( 1 )
YAMARCH ULSAD OCHOHOOR GALT TERGEND SUUJ HUNDELJ BAI