Дорнод аймгийн Алтангадас одонт Хөгжимт драмын театрын уран бүтээлчид "Лир ван” жүжгийг тайзнаа амилуулах гэж байна. Энэ сарын 19, 20, 21-ний өдрүүдэд Уильям Шекспирийн алдарт бүтээлүүдийн нэг сонгодог жүжгийг үзэгчдийн хүртээл болгоно.
"Лир ван” жүжгийг тайзнаа амилуулах ерөнхий продюссерээр Хөгжимт драмын театрын захирал, соёлын тэргүүний ажилтан Л.Наранхүү, ерөнхий найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Пүрэвдорж ажиллаж байна. "Лир ван” жүжгийг анх 1964 онд тайзнаа манай улсад тавьж байжээ.
Уильям Шекспир "Лир ван” жүжгээ 41 насандаа бичсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )