ДУНДГОВЬ: “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлав

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 07

Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ 2019 оныг “Бүтээн байгуулалтын жил, "Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил" болгон зарласнаа өнөөдөр мэдээллээ. Дундговь аймаг өнгөрсөн 2018 оныг "Эрүүл мэндийг дэмжих жил" болгон зарласнаар эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалт нэмэгдэж, олон нийтийн санаачилга, тус аймгийн нутагт үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн зарим компанийн тусламж дэмжлэгээр эрүүл мэндийн салбарын парк шинэчлэлт,  тоног төхөөрөмжийн хангалтад ахиц дэвшил гарсан юм. 

 

2019 онд дэвшүүлсэн дээрх зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлэхээр төлөвлөжээ. Мөн иргэдэд төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүнд сурталгүй хүргэх зорилтыг дэвшүүлж буй аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.57.93.105) 2019 оны 01 сарын 07

AGAARIIN TAKSI YADAJ

0  |  0
zochin(103.57.93.105) 2019 оны 01 сарын 07

AGAARIIN TAKSI YADAJ

0  |  0
Top