2010 оноос хойш жил бүр хамтран ажиллаж байгаа Багахангай дүүрэг Монголын хэт холын марафон гүйлтийн холбооны “2018 оны шилдэг дэмжигч байгууллага”-аар шалгарсан тул ЗДТГ-ын дарга Л.Санжийжамцад цом, өргөмжлөл гардуулжээ.
Энэ жил Багахангай дүүргийн 30 жилийн ой тохиож байгааг тохиолдуулан “Багахангай марафон” өсвөр үе, насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнийг 2019 оны тавдугаар сарын 31-нд зохион байгуулахаар төлөвлөсөн аж.
Цом гардуулах үеэр холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Өнөрбаяр, Багахангай дүүргийн ЗДТГ-ын дарга Л.Санжийжамц нар хэт холын марафон гүйлтийн хөгжил, хүн амын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл идэвхитэй амьдралын хэв маягийн талаар санал солилцсон байна.

Сэтгэгдэл ( 0 )