ДОРНОД: Хүүхдийн тасагт шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 09

Аймгийн хэмжээнд энэ оны эхний долоо хоногийн байдлаар амбулаторийн нийт үзлэгийн 16.9 хувь, Хэрлэн сумын хэмжээнд нийт үзлэгийн 19.3 хувийг томуугийн өвчлөл эзлэн улирлын томуугийн дэгдэлтийн байдалд хүрсэн байна.

 

Аймгийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсанаар Эх, хүүхдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх заалтын хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн дэмжлэгтэйгээр хүүхдийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай тоног төхөөрөмж болох өвчтөний хяналтын монитор 2 ширхэгийг Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт, Эрүүл мэндийн газраас амьсгал тоологч 10, электрон халуун хэмжигч 10, хүүхдийн пульсоксиметр 6 ширхэгийг хүүхдийн тасгийн эмч, мэргэжилтнүүдэд тус тус хүлээлгэн өглөө.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top