ГОВЬСҮМБЭР: Засаг дарга залуу эмч нартай уулзлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 10

Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Засаг даргын орлогч дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мөнх-Од, аймгийн Засаг даргын Тамгын газрын эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтэн Т.Чимэд нар 2018 онд анагаах ухааны их, дээд сургуулийг төгсөөд мэргэжил эзэмшиж орон нутагт ажиллахаар ирсэн залуу эмч нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Аймгийн Нэгдсэн эмнэлэг нь сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлэгч, дүрс оношилгоо, эмнэл зүйн лабораторийн нарийн мэргэжил эзэмшсэн 4 их эмчээр хангагдлаа.


Аймгийн Засаг дарга эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, салбарын ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлэх зорилт тавьж “Эрүүл мэндийг хөгжүүлэх” дэд хөтөлбөр хэрэгжүүлж байгааг дурдаад цаашид эрүүл мэндийн салбарын залуу эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл боломжоор хангахад анхаарч ажиллахаа онцлон залуу эмч нарын санал бодлыг сонслоо.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top