ДОРНОД: БНСУ-д мэргэжилтэн бэлтгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгааллыг дэмжих, салбар дундын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, иргэдтэй харилцдаг мэргэжилтэн, багш нарыг чадавхжуулах, мэргэжил арга зүйгээр дэмжин ажиллах зорилгоор БНСУ-ын Дэгү их сургуульд 1 жилийн тэтгэлэгт магистрын хөтөлбөрт суралцуулахаар сонгон шалгаруулалт зарлажээ.


Суралцагчийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, хамгаалал, нөхөн сэргээх, дэмжих үйлчилгээний чиглэлээр нэг жилийн хугацаатай суралцуулна. Боловсролын чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй, солонгос эсвэл англи хэлтэй байх шаардлага тавьж буй юм. Мөн суралцагч нь төгсөж ирээд орон нутагтаа тогтвор суурьшилтай 5-аас доошгүй жил ажиллах шаардлагыг тавьж байгаа ажээ.  Хүсэлтийг энэ сарын 21 хүртэл Аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэст хүлээн авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top