ДУНДГОВЬ: ”Хөмөргөн гурвалжин” жүжиг Юнескогийн тайзнаа тавигдана

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 11

Монгол Улсын ардын багш, доктор С.Дуламын цомнолоор "Хөмөргөн гурвалжин” гэдэг бүжгэн жүжгийг уран бүтээлчид бүтээсэн билээ. Энэ бүжгэн жүжиг хадны сүг зурагнаас сэдэвлэсэн бөгөөд Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дэл уул дахь дөрвөлжин булшны хадны зургаас энэ санаагаа баяжуулсан тухай доктор С.Дулам хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурьджээ. "Хөмөргөн гурвалжин” гэдэг нь уруугаа харсан гурвалжин  тамга буюу хар тэнгэрийн язгуур хэмээн С.Дулам доктор тайлбарласан байна. Энэ нь Монгол бөө нарын барьдаг хэнгэргийн дүрс гэж энэ өгүүлэлдээ дурьджээ.

 

"Хөмөргөн гурвалжин” жүжгийг 2016 онд анх тайзнаа тавьж байсан юм. Тэгвэл "Хөмөргөн гурвалжин” жүжгийг Юнескогийн тайзнаа тавихаар төлөвлөж буй ажээ. Энэ талаар төслийн удирдагч МУСТА Ш.Эрдэнэцэцэгээс тодруулахад “"Хөмөргөн гурвалжин” жүжгийг Юнескогийн тайзнаа тавихаар төлөвлөж байгаа. Гэхдээ хэзээ тоглогдох тов гараагүй байгаа. 2019 оны сүүлээр юм уу, ирэх 2020 оны эхээр Юнескогийн тайзнаа тоглогдоно” гэлээ. Дэл уулын дурсгалт газрыг Бичээчийн Батмөнх судлаач нарийн судлагаа хийж иржээ. Тус бүжгэн жүжгийн бүжиг дэглээчээр СУИС-ийн багш Д.Энхгэрэл, Хөгжмийн зохиолчоор Д.Ариунболд ажиллажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top