Авилгатай тэмцэх газар орон нутагт харьяа салбаргүй. Тиймээс төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагын албан хаагчдын хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах ажлыг эрх бүхий албан тушаалтнууд гүйцэтгэдэг. Авилгын эсрэг хуульд зааснаар албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогоо тухайн оны хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн мэдүүлэх үүрэгтэй байдаг. Хуулийн хугацаа ойртож байгаатай холбогдуулан мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий 100 орчим албан тушаалтнуудад аймгийн эрх бүхий албан тушаалтнууд арга зүйн заавар өгч, төрийн албан хаагчийн ёс зүй, хувийн ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөрөнгө орлогын мэдүүлгийн хориглолт, хязгаарлалт, мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай гэх мэтчилэн холбогдох сэдвүүдээр сургалтад хамрууллаа.
Дашрамд дуулгахад Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт багтсан “Бүх нийтийн эрх зүйн боловсрол дэд хөтөлбөрийн хүрээнд” төрийн албан хаагчдыг чадавхжуулах сургалтын төлөвлөгөө баталж, хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор 25000 мянган төрийн албан хаагчдад хууль эрх зүйн мэдлэг, боловсрол олгох сургалт, мэдээллийг аймгийн ЗДТГ-аас холбогдох төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран явуулжээ.
Сэтгэгдэл ( 0 )