ӨМНӨГОВЬ: Ханбогдчууд гурван түмэн тэмээний баяраа тэмдэглэж байна

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

Өмнөговьчууд хоёр бөхт тэмээн сүргээрээ улсдаа тэргүүлсээр байна. 2018 оны жилийн эцэст Өмнөговь аймаг 152281 тэмээ тоолуулснаас Ханбогд сум хамгийн олон тэмээ буюу 30431 толгой тэмээн сүрэг тоолуулсан. Галбачууд галбын улаан үүлдрийн тэмээгээ гурван түмд хүргэсэн баяраа тэмдэглэж тэмээний уралдаан, цагаан идээний үзэсгэлэн зэргийг хийж байна.

 

Мөн энэ үеэр тэмээн сүргээ өсгөн үржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан малчид иргэдийг шагнаж өргөмжилсөн юм. Монгол Улсын Засгийн газрын Хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдгээр Ханбогд сумын уугуул Т.Бум-Аюуш, Өмнөговь аймгийн Тэргүүний ажилтан цол тэмдэгээр Ханбогд сумын уугуул Н.Энхзул, Б.Оюунчимэг, аймгийн Засаг даргын "Жуух бичиг"-ээр А.Насантогтох, М.Хоньхүү, Ш.Буянжаргал, С.Олдох нар шагнууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top