Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн "Нэг иргэн-Нэг бүртгэл” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас санхүүжүүлж буй "Нийгмийн үйлчилгээний түгээлтийг сайжруулах зорилгоор бүртгэлийн системийг боловсронгуй болгох” төслийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Дорнод аймгийн Цагаан-Овоо, Баян-Уул сумдыг Улсын бүртгэлийн нэгдсэн онлайн сүлжээнд холболоо. Дээрх сумдууд Улсын бүртгэлийн нэгдсэн онлайн сүлжээнд холбогдсоноор төрийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран иргэн, хуулийн этгээдэд лавлагаа мэдээллийг нээлттэй хүртээмжтэй, шуурхай чирэгдэлгүй хүргэх, иргэдийн цаг хугацаа, зардал мөнгийг хэмнэх, бүртгэлийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах боломж бүрдэж байна.
Мөн 2019 онд Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Дорнод аймгийн Баяндун, Баянтүмэн, Булган, Гурванзагал, Матад, Сэргэлэн, Чойбалсан, Хөлөнбуйр сумдыг Улсын бүртгэлийн нэгдсэн онлайн сүлжээнд холбох ажлыг эхлүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )