Аймгийн Засаг даргын орлогч Г.Хэрлэнчулуун, Ц.Чогсомжав, аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нараар ахлуулсан удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөнд Аймгийн Засаг даргын харьяа агентлаг, хэлтсүүдийн удирдлагууд, Төрийн өмчит компаний дарга нар, санхүүгийн албаны ажилтан, нягтлан бодогчтойгоо ирж, нийт 110 хүн оролцлоо. Хуралдаанаар төрийн Аудитын газар, аймгийн ЗДТГ-ын харъяа хэлтсүүд, Статистикийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Гадаадын иргэн харьяатын газрын Хэнтий аймаг дахь төлөөлөл мэдээлэл хийж, хуралдааны төгсгөлд аймгийн удирдлагууд холбогдох чиглэл, үүрэг даалгавар өглөө.
Төрийн аудитын газраас өмнөх оны дүн, дүгнэлтийн талаар, санхүүгийн аудитын тайлангийн товч мэдээлэл, аудит хийхэд баримталж буй бодлого, чиглэлийн талаар мэдээлэл хийв. 2018 онд санхүүгийн аудитаар нийт 12624,8 сая төгрөгийн зөрчил илрүүлснээс 1097,7 сая төгрөгийн алдааг аудитын явцад санхүүгийн тайланд залруулж, 30,9 сая төгрөгийн акт, 124,5 сая төгрөгийн зөрчлийг арилгуулах албан шаардлага хүргүүлж, 465 зөвлөмж өгчээ. Тайлант онд хууль тогтоомжийн хэрэгжилттэй холбоотой зөрчил түгээмэл илэрсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )