ДАРХАН-УУЛ: Ахмадууд ажлын байртай болж, өрхийн орлого нь нэмэгджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 21

Дарханчууд 2018 оныг Ахмадын жил болгон зарлаж энэ хүрээндээ нэлээдгүй ажлыг Ахмадын хороотой хамтран хийж хэрэгжүүлжээ. Өнөөдөр /2019.0121/ аймгийн Засаг даргын тамгын газраас хийсэн ажлаа ахмадууддаа тайлагнасан байна. Ахмадуудынхаа ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэх улмаар тэдний мэдлэг боловсролыг залуу хойч үедээ өвлүүлэх үүднээс олон ажлыг санаачлан хэрэгжүүлсэн байна.

 

Тухайлбал “Ахмадын манлайлал” бүтээлч аян, Ерөнхий боловсролын 3 сургуулийн 200 сурагчдад ахмад багшийн зөвлөн туслах үйлчилгээ, Баг бүр хуримтлалын бүлгүүдийг сэргээн идэвхжүүлж, иргэн өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөдөг зуршлыг бий болгоход ахмадуудын дэмжлэгийг авч хамтран ажиллах, ахмадын том оврын автобус, Зулзагын голд байрладаг ахмадын “Гүнд” амралтыг их засварт оруулах гээд нийтдээ 39 ажил төлөвлөж түүнийгээ 95 хувь хэрэгжүүлэн ажиллажээ. Ахмадын жилийн хүрээнд “Ахмадын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” аймгийн дэд хөтөлбөр батлагдаж ахмадуудад санхүүгийн дэмжлэг, хөнгөлөлттэй зээлд хамрагдахын зэрэгцээ байнгын болон түр ажлын байртай болж өрхийн орлогоо нэмэгдүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top