ӨМНӨГОВЬ: H1N1 халдварын улмаас 50 настай өвчтөн нас барлаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 22

Өмнөговь аймагт томуугийн томуугийн А дэд хэв шинжийн H1N1 вирусын халдварын улмаас өнөөдөр орой /2019.01.21/ хүн нас барсан тохиолдол гарлаа. Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглон, бусад шаардлагатай арга хэмжээг авч эхлээд байна.

 

Талийгаач 50 настай, эрэгтэй хүн байжээ. Албаны эх сурвалжаас орон нутагт ажиллаж буй манай сэтгүүлч албан ёсны мэдээлэл авлаа.

 

Эх сурвалжийн мэдээлснээр талийгаач өнгөрсөн долоо хоногт архины хордлоготой эмнэлэгт ирэх үедээ уушгиндаа хатгалгаатай байжээ. Өвчтөний биеийн байдал сайнгүй байсан тул Халдварт өвчин судлалын үндэсний төвд сорил шинжилгээ хийлгэсэн ба түүгээр өвчтөнийг N1N1 вирусын халдвар авсан болохыг тогтоожээ.

 

Талийгаачийг эмчилж байсан хоёр сувилагч халдвар авсан тул тэднийг тусгаарлан, эмчилж эхэлсэн гэлээ.

 

Өмнөговь аймгийн нэгдсэн эмнэлэгт томуу, томуу төст өвчнөөр халдварласан 46 хүүхэд хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тэдний долоогийнх нь бие хүнд байгаа аж.

 

Томуугийн халдвар бага насны хүүхдэд халдварлах нь түгээмэл байсан ч сүүлийн үед насанд хүрсэн хүмүүсийн дунд агаар дуслын замаар эрчимтэй халдварлаж, нөхцөл байдал ийн хүндрэхэд хүрч байгааг эмч нар анхаарууллаа.

 

Аймгийн онцгой комисс, нутгийн удирдлагуудын зүгээс бүх иргэдээ маск зүүхийг онцгойлон анхааруулж, шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байхыг сануулаад байна.

 

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлээс өнөөдөр үдээс өмнө мэдээлэл авахад, "Н1N1 вирусээр халдварласан бага насны хүүхэд хүндэрч, амь нас эндсэн тохиолдол гараагүй. Гурван том хүн лабораторийн шинжилгээгээр томуу, томуу төст өвчний улмаас эндсэн мэдээлэл байна. Тодруулбал, Улаанбаатарт нэг хүн, Дундговь, Говь-Алтай аймагт тус бүр нэг хүн томуугийн хүндрэлээр нас барсан" гэж байсан юм.

 

Тэгэхээр одоогийн байдлаар улсын хэмжээнд H1N1 томуугийн вирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо дөрөв болоод байна.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ttt(103.57.95.35) 2019 оны 01 сарын 23

Erguu jinger 50 ovchton nas barlaa ntr lalar chini arai oor ym setgeech gejii ve

0  |  0
Aaw hun (153.172.1.156) 2019 оны 01 сарын 23

Yooo pizda archaagui heden malnuudaas bolj ingej ur huuhdee zowooj bh gej ystoi heleh ug alga

0  |  1
зочин(122.201.26.172) 2019 оны 01 сарын 23

Харин ч хүйтрэхгүй бол амьсгалын замын өвчлөл дэгддэг юм шдээ. Нэг сайхан хүйтрээдэхвэл намжина даа. Тэгээд хүүхэд дагуулж айл, дэлгүүр, эмнэлгээр хэсдэгээ болимоор юмаа.

2  |  1
Түмэн олон(202.9.45.193) 2019 оны 01 сарын 23

Гаднаас ямарч хоол ундны зүйл зөөдгөө болих хэрэгтэй

0  |  1
Zochin(103.212.117.229) 2019 оны 01 сарын 23

Хөдөө халдварт өвчин дэлгэрч байгаа нь Ус,хөрсний бохирлол. Энэ олон уурхайгаас боож ус хөрс ихээр бохирдож байна. Яана даа

1  |  2
Б.Алтанцэцэг(202.126.89.173) 2019 оны 01 сарын 23

Хүнсний бүтээгдэхүүнийг гаднаас оруулахдаа хатуу хяналттай байлгахад гол анхаарлаа хандуулах хэрэгтэй. Цаг аяс наашилж байгаа юм байна даа гайгүй байгаа .

1  |  1
ука(202.126.89.59) 2019 оны 01 сарын 21

ум мани бад ми хум яанаа энэ вирус хурдан сарниад алга болоосой

0  |  0
Hvn(202.9.43.74) 2019 оны 01 сарын 22

Nuusan too yu 4 gedeg ni

0  |  1
Top