“Тэмээний соёл-Өвлийн баяр 2019” арга хэмжээг Хулд сумын нутагт аймгийн Засаг даргын Тамгын газар, Хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбоо зохион байгууллаа. Тэмээний баярт Дундговь аймгийн Хулд, Өлзийт, Дэлгэрхангай, Луус, Говь-Угтаал, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын тэмээчид оролцож тэмээ, тэмээчдийн зан үйлтэй холбоотой 7 төрлөөр өрсөлдөж, дүнгээ гаргалаа.
Мөн энэ үеэр ХХААХҮ-ийн Яамны болон аймгийн Засаг даргын шагналуудыг малчин тэмээчдэд гардууллаа. Баярт аймгийн ИТХ-ын дарга С.Сүхбаатар, Засаг дарга О.Бат-Эрдэнэ, ХХАА-н газрын дарга Б.Мөнхжаргал, Хөдөө аж ахуйн хоршоологчдын холбооны дарга, доктор, профессор Д.Чандмань нар оролцсон юм.
Бүдүүн тэмээний уралдаанд 32 тэмээ уралдсанаас:
1. Дэлгэрхангай сумын Өнөрболдын ягаан
2. Дэлгэрхангай сумын Өнөрболдын улаан
3. Цогт-Овоо сумын Цогтбаярын хар
4. Дэлгэрхангай сумын Мөнжаргалын бор
5. Өлзийт сумын Гончигдоржийн улаан тус тус орлоо.
Торомны уралдаанд 22 тором уралдсанаас:
1. Хулд сумын Цогтбаатарын хүрэн
2. Дэлгэрхангай сумын Өнөрболдын бор
3. Өлзийт сумын Гончигдоржийн улаан
4. Дэлгэрхангай сумын Намсрайжавын хар
5. Өлзийт сумын Алтангэрэлийн хар тус тус шалгарлаа.
Сайхан хос:
1.Хулд сумын Л. Амаржаргал
2. Говь-Угтаал ТҮвшинбаяр,
3. Хулд сум Д.Цогтбаатар
Сэтгэгдэл ( 0 )