Өмнөговь аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймгийн удирдлагууд уулзаж, 2018 оны ажлаа дүгнэн, 2019 онд хийх ажлуудаа хэлэлцлээ. 2019 онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жил, хоёр аймгийн хамтын ажиллагаа эхлүүлсний 30 жилийн ой тохиож буйгаараа онцлог юм.
Өнгөрсөн онд бараа эргэлт 19,7 сая тонн байсан бол 2019 онд 25 сая тоннд хүргэх зорилт тавилаа. Гашуун сухайт боомтод 54 тэрбум төгрөгийн Улсын төсвийн хөрөнгө оруулалт хийгдэх бол Ганц мод боомтод Хятадын талаас 1 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийхээр болжээ. Тодруулбал, 24 айлын орон сууц барьж, ашиглалтад оруулахаар болсон байна. Түүнчлэн Цагаан хад суурьшлын бүс дэх цахилгааны асуудлыг шийдэх аж.
Мөн “Хөдөө аж ахуй, үйлдвэржилтийн жил”, “Соёлыг дэмжих жил”-ийн хүрээнд Өмнөговь аймгийн 200 иргэнийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Баяннуур аймагт туршлага судлуулах урт болоод богино хугацааны арга хэмжээнд оролцуулахаар болсныг албаны эх сурвалж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )