Долоон аймагт цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

БСШУС-ын сайдын 2019 оны А/31 дүгээр тушаалаар Өвөрхангай аймгийн өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагааг энэ сарын 23-ны өдрөөс 2 дугаар сарын 4-ний өдрийг дуустал түр зогсоолоо. Цэцэрлэгийн хүүхдийн томуу, томуу төст өвчин нэмэгдсэнтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна.


Мөн Өвөрхангай аймгаас гадна Баянхонгор, Өмнөговь, Дархан-Уул аймгийн Шарын гол сум, Дундговь аймгийн Сайнцагаан, Баянжаргалан сумдын өмчийн бүх цэцэрлэгүүдийн сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Иймээс хүүхдийн өвчлөлийн тархалтыг нэмэгдүүлэхгүй байхад анхаарлаа хандуулж, илчлэг, шим тэжээлтэй хоол хүнсээр хангахыг зөвлөж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top