Дундговь аймаг дахь Цагдаагийн газраас Сар шинийн баярыг угтан цэрэгжсэн байгууллагуудын дунд Монгол үндэсний бөхийн барилдааныг өчигдөр дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа. Хүчит бөхийн барилдаанд Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Тагнуулын хэлтэс, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламж, Шүүхийн шинжилгээний албаны хүчит 64 залуу бөх хурд хүч, авхаалж самбаагаа сорин барилдсанаас Цагдаагийн газрын Дэлгэрхангай сум дахь хэсгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Д.Цогт-Очир 6 даван түрүүлж улаан бүстэн цол, Цагдаагийн газрын эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Э.Бадмаанямбуу 5 даван үзүүрлэж шар бүстэн цол, Зэвсэгт хүчний 278 дугаар байгууламжийн ахлах ахлагч Ц.Өнөрбаатар, Б.Тогтохшинэтөр нар 4 даван их шөвгийн 4-т шалгаран цэнхэр бүстэн цол хүртлээ.
Барилдааны үеэр Цэрэгжсэн байгууллагад ажилладаг сумын цолтой бөхчүүд тойргоор барилдсанаас Цагдаагийн газрын Өндөршил сум дахь хэсгийн цагдаа, дэд ахлагч Б.Ууганбаатар 1 дүгээр байр, Хулд сум дахь хэсгийн цагдаа, ахлах ахлагч Х.Энэбиш 2 дугаар байр, Эргүүлийн цагдаа, дэд ахлагч О.Бүрэнбат 3 дугаар байранд шалгарлаа.
Сэтгэгдэл ( 0 )