ДОРНОД: Байгалийн зэрлэг амьтдад өвс тэжээл тарааж өгчээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 25

Дорнод аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Онон-Балжийн Байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаа, Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газар хамтран энэ сарын 17-20-ны өдрүүдэд Онон-Балжийн БЦГ-ын "Б” хэсгийн Эрээний нуруу болон түүний орчны бүсийн идэш тэжээл, цас, ус хомс байгаа газруудад зэрлэг амьтдын байршил нутгийг тогтворжуулах, тэдгээрт үзүүлж байгаа аюул, дарамтыг бууруулах, идэш тэжээлийн хомстлыг багасгах зорилгоор хоол, тэжээл тавьж өгсөн байна. Нэг тонн хужир, 400 боодол өвс, 10 шуудай хивэг, 40 боодол ногоон тэжээл тавьж биотехникийн арга хэмжээ авах ажлыг хийж гүйцэтгэлээ.

 

Тус газар нь халиун буга, зэрлэг гахай, бөр гөрөөс, ойн шувуудын үндсэн байршил нутаг бөгөөд зэрлэг амьтдын шилжилт хөдөлгөөн, тархац нутгийг тогтоох хээрийн судалгаа, хяналт шалгалтыг хамтран гүйцэтгэх явцад бор гөрөөс 15, шилүүс 1 ширхэг биетээр ажиглагджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top