ӨВӨРХАНГАЙ: Азийн хөгжлийн банк бохир сорогч машин хүлээлгэн өглөө

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 26

Азийн хөгжлийн банк Өвөрхангай аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр ирсэн билээ. Өнгөрсөн 2018 онд гэхэд 9.88 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр хотод шинэ цэвэрлэх байгууламжийг барьж байгуулсан. Билл Гейтсийн сан, Азийн хөгжлийн банкны хамтарсан төслийн хүрээнд Арвайхээр сумын 80 өрх 89.000 ам долларын санхүүжилттэй бетонон доторлогоотой  сайжруулсан нүхэн жорлонтой болсон.

 

р Азийн хөгжлийн банкны төлөөллүүд өчигдөр /2019.01.24/ Өвөрхангай аймагт хүрэлцэн ирж буцалтгүй тусламжийн хүрээнд 160 сая төгрөгний өртөг бүхий бохир  сорогч машиныг хүлээлгэн өглөө. Бохир сорогч машинтай болсноор цаашид эко жорлонгийн төслийг үргэлжлүүлэх, айл өрхүүдийн жорлонд байгаа лагийг үйлдвэрийн бүтээгдэхүүн болгон ашиглах боломжууд нээгдэж байгаа талаар аймгийн Засаг дарга Г.Ганболд онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top