ДУНДГОВЬ: А.Дэлгэрмаа ӨМӨЗО-д драмын 80 шавьтай боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

Дундговь аймгийн "Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театрын драмын багш А.Дэлгэрмаа ӨМӨЗО-ны бяцхан сонирхогчдын дунд хагас сарын хугацаатай драмын түргэвчилсэн сургалтад багшлаад ирлээ. Сургалтад 80 хүүхэд хамрагдсан байна. Өвөр Монгол хүүхдүүдийн хэл яриаг хөгжүүлэх, олон найз нөхөдтэй болох, хүнтэй санал бодлоо илэн далангүй хуваалцаж сурах, монгол хэлнийхээ баялгийг сайжруулахад сургалтын үр дүн чиглэгдсэн байна.

Хүүхдүүдийн эцэг эхчүүд сургалтны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top