Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг сайн хэрэгжүүлж, Батлан хамгаалахын сайдын аймгийн Засаг даргатай 2018 онд хийсэн гэрээнд тусгагдсан ажил үйлчилгээг 90,4%-тай гүйцэтгэсэн амжилтаар Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб 2018 оны Монгол Улсын тэргүүний Цэргийн штабаар шалгарсан байна.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь 2013 онд дэд байр, 2015 онд тэргүүн байрт шалгарч байсан бол, 2018 онд амжилтаа бататгаж Монгол Улсын тэргүүний Цэргийн штабаар дахиж шалгарчээ.
Сэтгэгдэл ( 0 )