ХЭНТИЙ: Ах дүү гурвын санаачилгаар боксын клуб нээгдлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Хэнтий аймгийн харъяат ах дүү гурван мастерын санаачилгаар зургаан сарын өмнө байгуулагдсан “Хан Хэнтий Бүргэдүүд” боксын холбоо клубынхээ нээлтийг хийлээ. Холбооны зүгээс 20 орчим сая төгрөгөөр олон улсын стандартад нийцсэн “ТОП ТЕН” брэндийн ринг, хэд хэдэн төрлийн боксын мишок, бээлий, бэлтгэлийн тоног төхөөрөмжийг суурилуулж, боксын спортоор хичээллэх орчин бүрдүүлжээ. Боксын спортыг сурталчлах, цаашлаад олон улс, тив, дэлхий, олимпод өрсөлдөх тамирчдыг төрүүлэх, хүүхэд, өсвөр үеийнхэнд зөв төлөвшил олгох зорилгоор байгуулагдсан тус холбоог аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “ММGG” ХХК-ийн захирал Д.Амгаланбаатар удирдаж байна. Одоогоор Олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Д.Ганбаатар 14 хүүхэд элсүүлэн, нэг ээлжээр хичээллэж байгаа аж. Цаашдаа нэмж тамирчин элсүүлэх, хоёроос гурван ээлжээр хичээллэх боломжтой гэдгийг холбооны тэргүүн нээлтийн үеэр мэдээллээ.

 

Клубын нээлтэд аймгийн Засаг дарга Н.Ганбямба, орон нутгийн хууль сахиулах байгууллагын төлөөллүүд, ЕБС-ийн захирлууд, холбооны нарийн бичгийн дарга Ж.Гантулга, удирдах зөвлөлийн гишүүд, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Г.Оюунболд, Хэнтий аймгаас төрсөн боксын спортын анхны мастер Д.Баатарсүрэн нар хүрэлцэн ирлээ. Клубтэй, мэргэжлийн дасгалжуулагчтай болсноор боксын спорт өндөр хөгжих боломжтой гэдгийг аймгийн Засаг дарга онцоллоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дашдаваа(203.91.115.53) 2019 оны 01 сарын 30

Баяр хүргэж амжилт хүсье 2024 оны олимпод нутгийнхаа нэрийг гаргаарай

0  |  0
Top