ДУНДГОВЬ: ”Банкны хөгжил-95” аяныг Мандалговьд нээлээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 01

Монгол Улсад банк, санхүүгийн салбар үүсэж, хөгжсөний 95 жилийн ойг угтаж "Банкны хөгжил -95 жил” аяныг оны эхнээс зарласан билээ. 2019 онд Монгол Улсад банкны салбар үүсэж хөгжсөний 95 жилийн тохиож байгаа бөгөөд 6 дугаар сарын 2-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Тус тэмдэглэлт ойг угтаж, Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэх "Банкны хөгжил -95 жил” аяныг аяны нээлтийг  Дундговь аймагт ёслол төгөлдөр нээлээ. Аяны нээлтэд  тус аймагт үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкууд, санхүүгийн байгууллагын  захирал, дарга нар, ажилтнуудын төлөөлөл оролцож, энэхүү аянд нэгдэн төлөвлөсөн ажлуудыг хамтран хэрэгжүүлэхээр болж байна.

 

Тухайлбал банкны хөгжлийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах,  түүхэн хөгжлийг тод томруун тусгасан зурагт сэтгүүл гаргах, ахмад тэргүүний хүмүүсийн амжилт бүтээл, замналыг сурталчлан алдаршуулах, арилжааны банкуудын тооцооны төвүүдийг бэхжүүлэх,  байр, барилгадаа засвар хийж тохижуулах зэрэг олон ажлыг төлөвлөсөн байна. Нээлтийн үеэр Монгол банкны Дундговь салбарын ерөнхий нягтлан бодогч С.Баттөмөрийг "Дундговь аймгийн Хүндэт тэмдэг”-ээр, ХААН банкны салбарын ерөнхий нягтлан бодогч Алтанзулыг "Санхүү, банкны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнасныг гардуулсан юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top