Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Футзалын үндэсний цом" –ын тэмцээ нэгдүгээр сарын 22-30-ны хооронд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод болж өндөрлөсөн байна. Анх удаа "Дээд шат", "Нэгдүгээр шат" гэсэн хоёр шатлалтайгаар болсон "Футзалын үндэсний цом" бүхий л талаараа өрсөлдөөнтэй, сонирхолтой болсон бөгөөд нэгдүгээр шатанд Баян-Өлгий аймгийн шигшээ баг Увс аймгийн шигшээг буулган авч анхны "Нэгдүгээр шат"-ы аваргууд болжээ. Харин "Дээд шат"-д Дархан-Уул аймгийн шигшээ багийн залуус тэргүүлжээ.
Тодруулбал С.Жаргалсайхан дасгалжуулагчтай Дархан-Уул аймаг аваргын төлөө Орхон аймагтай тоглож 5:5-аар тэнцэн, торгуулийн цохилтоор хожиж гурван жил дараалан "Футзалын үндэсний цом"-ын аварга боллоо. Ингэснээр "Футзалын үндэсний цом"-ын шилжин явах цом Дархан-Уул аймагт үүрд хадгалагдахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )