Дорнод аймагт томуугийн дэгдэлт буурч байгаа тухай аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ. 2019 оны 1 дүгээр сарын сүүлийн байдлаар аймгийн хэмжээнд амбулаториор 7955 хүн үйлчлүүлсний 645 нь томуу, томуу төст өвчин буюу 8.1%- ийг эзэлж байгаа нь өмнөх үеэсээ буурсан үзүүлэлттэй гарчээ. Томуу , томуу төст өвчний нийт тохиолдлыг авч үзвэл 0-15 насны хүүхэд 93,3%, үүнээс 0-4 хүртэлх насны хүүхэд 74,8% эзэлж, түргэн тусламжийн нийт дуудлагын 13.8% нь томуу, томуу төст өвчний шалтгаантай байна.
Тэгвэл сумдын амбулаторийн 1572 үзлэгээс 129 нь томуу эзэлж байгаа нь өмнөх 7 хоногоос буурсан үзүүлэлттэй байгаа юм. Одоогоор Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хүүхдийн тасагт нийт 52 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )