ДАРХАН-УУЛ: Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвтэй боллоо

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 02

Болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол тохиолдсон үед ослын дуудлагыг цаг алдалгүй хүлээн авч гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэж буй нэгжтэй холбогдон Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газар, Онцгой байдлын албаны Хойд бүсийн төвд мэдээ мэдээллийг үнэн зөв, тасралтгүй ханган ажиллах зорилгоор Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар өчигдөр /2019.02.02/ Гал түймэр унтраах аврах 22 дугаар ангийн байранд “Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төв”-ийг нээлээ. Аймгийн Онцгой байдлын газар өөрсдийн нөөц бололцоо нь дээрээ тулгуурлан энэхүү төвийг ашиглалтад оруулсан бөгөөд цаашид өргөжүүлэх, орчин үеийн техник тоног төхөөрөмжөөр хангах, материаллаг баазыг нэмэгдүүлэх тал дээр анхаарал хандуулах ажиллахаа аймгийн Засаг дарга уламжилсан юм.

 

Шуурхай удирдлагын төвийн эхний мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газрын Шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төв, Бүсийн төвийн шуурхай удирдлагын зарлан мэдээллийн төв, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 55 дугаар ангийн Дуудлага хүлээн авагч нартай видео хурал хийж цаг үеийн гамшгийн нөхцөл байдлын талаарх мэдээ мэдээллийг солилцсон юм.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Fjck(203.91.115.44) 2019 оны 02 сарын 04

НААД ТУУЗ ХАЙЧИЛЖ ХУДЛАА ШОУДАХАА БОЛИОД ЗҮГЭЭР Л АЖЛАА ХИЙГЭЭЧ НААД ШУУРХАЙ ГЭЭД БАЙГАА ЮМ ЧИНЬ ӨМНӨ НЬ БАЙСАН НЬ Л ЗҮЙЛ ШҮҮ ДЭЭ НЭР БАЙРЫГ НЬ СОЛИОД АЖИЛ ХИЙСЭН ДҮР ЭСГЭДГЭЭ БОЛИОЧ ЭНЭ БАДРАЛ ГЭЖ ЦҮНХ БАРЬДАГ БАЙСАН НӨХӨН ОНЦГОЙГ САМАРЧ ДУУСГАЛАА ОНЦГОЙГ МАШ ИХ УЛС ТӨРЖҮҮЛЖ БАЙНА. АЖЛАА ХИЙГЭЭЧ ОЛОН ХҮН ГАЛД ӨРТӨЖ АМИА АЛДАЖ БНА

0  |  0
Top