Хэнтий аймагт ирэх зургадугаар сард нөхөн сонгууль явуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 02

УИХ-ын өнөөдрийн чуулганаар нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Тус хуулийн төслийг ирэх гуравдугаар сарын 1-ний өмнө хэлэлцэн батлахгүй бол цаашид хуулийн үндэслэл байхгүй аж.

 

Тиймээс гишүүдийн олонхийн саналаар ирэх зургадугаар сард Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулахаар болж, сонгуулийн зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар боллоо.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top