СҮХБААТАР: Химийн хорт бодисыг битүүмжилж, аюулгүй болгожээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 02

Сүхбаатар аймгийн Мал эмнэлгийн газрын хашаанд 2004 оноос хойш хадгалагдаж байсан формальдегид хэмээх химийн хорт бодис задарч, асгараад байсныг аюулгүй болгожээ. Уг ажлыг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа үндэсний аврах бригадын химийн салбар бүлгийн тусламжтайгаар аймгийн Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газрууд хамтран гүйцэтгэсэн байна.

 

Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд 2004 онд гарсан малын гоц халдварт шүлхий өвчний устгалд ашиглахаар авчирсан химийн бодисноос өвчний  голомтод ажиллаж байсан хүмүүс тодорхой хэмжээнд хордож, улмаар тухайн бодисыг дахин ашиглахыг хоригложээ. Мал эмнэлгийн газрын хашаанд 10 гаруй жил хадгалагдсан тус бодисын сав задарч асгараад байсныг савлаж, битүүмжлэн аюулгүй болгож, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж чадсан байна. Формальдегид гэх химийн хорт бодис нь хүний бие эрүүл мэнд болоод байгаль орчинд маш их сөрөг нөлөөтэй аж. Тусгай зориулалтын агуулах саванд хадгалахгүй бол ил задгай байснаар устай урвалд орж, дэлбэрэх аюултай юм байна. Химийн хорт бодисыг зөөвөрлөх, устгах эрх бүхий төрийн байгууллага манай улсад байдаггүй нь дээрх бодис удаан хадгалагдах гол нөхцөл болжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(188.155.76.116) 2019 оны 02 сарын 07

yahaahraa iim olon jil zygeer suuj baidag bainaa, aimgiin zasag darga nar hiij baisan byh hymyys hariuzlaga hyleeh estoi shdee, zygeer l suuj baidag malnuud mongold l baih umaa,

0  |  0
РЛДС(203.91.115.44) 2019 оны 02 сарын 06

ОНЦГОЙНН ДАРГА ГЁНЁРАЛ БАДРАЛ НАМСРАЙ НАР ХУЛГАЙД АЛДСАН ГЭХ 60 КГ МӨНГӨН УС ЯАСАН БЭ. ОЛОН ХҮН ХОРДОЖ ҮХСЭЭР БХУУ. ХАРИЛДАГ ГАЗАР БННУУ

0  |  0
РЛДС(203.91.115.44) 2019 оны 02 сарын 06

ОНЦГОЙНН ДАРГА ГЁНЁРАЛ БАДРАЛ НАМСРАЙ НАР ХУЛГАЙД АЛДСАН ГЭХ 60 КГ МӨНГӨН УС ЯАСАН БЭ. ОЛОН ХҮН ХОРДОЖ ҮХСЭЭР БХУУ. ХАРИЛДАГ ГАЗАР БННУУ

0  |  0
1(122.201.31.55) 2019 оны 02 сарын 03

Гийгүүлждээ

0  |  0
Top