Цагаан сарын баярыг угтаж Дорнод аймгийн Засаг даргын дэргэдэх Мэргэжлийн хяналтын газраас МХЕГ-ын даргын энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 01/04 тоот удирдамжийн хүрээнд давхардсан тоогоор 71 аж ахуйн нэгж, 65 иргэн, нийт 136 объектын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх шалгалт хийсэн байна. Хяналт, шалгалтын явцад хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн, чанар, аюулгүй байдлын баталгаажилт, шинжилгээний дүгнэлтгүй, хаяг шошгын зөрчилтэй, мөн шошгогүй, нийтийн эзэмшлийн гудамж талбайд ил задгай, хүнсний бүтээгдэхүүн борлуулсан, мал эмнэлгийн болон ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээгүй хүнсний бүтээгдэхүүн худалдаалсан, баталгааны хугацаа дууссан хэмжих хэрэгсэл ашигласан зэрэг нийт 45 зөрчил дутагдал илрүүлснээс 71 хувийг арилгуулж ажилласан.
Хаяг шошгын зөрчилтэй, гарал үүсэл нь тодорхойгүй 5 нэрийн 1246 ширхэг БНХАУ-д үйлдвэрлэсэн өндөг, тахианы мөч, Вьетнам улсад үйлдвэрлэсэн хугацаа дууссан чихэр, гэрээр үйлдвэрлэсэн кембаб, шарсан хиам, чанасан өндгийг хурааж, Хэрлэн сумын дэргэдэх устгалын комисст шилжүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )