ӨВӨРХАНГАЙ: Удирдлагын төвд ирсэн гомдлын 88 хувь нь шийдвэрлэгджээ

Автор | Zindaa.mn
2019 оны 02 сарын 12

Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, агентлагийн удирдлагуудын ээлжит шуурхай хурал хуралдлаа. Хуралдаанаар Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд 2019 оны 1 дүгээр сарын 28-наас  2 дугаар сарын 10-ны хооронд 7032-1111 утсаар болон өөрийн биеэр нийт 17 иргэн хандаж, төрийн үйлчилгээтэй холбоотой санал, гомдлоо илэрхийлжээ.

 

Эдгээр хандалтын дийлэнх нь Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар, Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мэргэжлийн хяналтын газар, Онги ус суваг орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит хувьцаат компанид хаяглагджээ. Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс өргөдөл гомдлуудыг холбогдох байгууллага, албан тушаалтанд  уламжлан, шийдвэрлүүлж иргэдэд эргэн мэдээлж ажилласан байна. Нийт өргөдөл гомдлын 88 хувь нь шийдвэрлэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top